Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маттью Перри: Чандлерийн дүрд тоглосныг минь хүмүүс мартаасай гэж хүсдэг

Ангилал
Social pop
Огноо
Унших
4 минут 25 секунд

АНУ-ын бүх цаг үеийн хамгийн алдартай сэткомуудын нэг Friends цуврал дууссанаас хойш 17 жил өнгөрсөн хэдий ч Маттью Перриг харсан хүн бүр зөвхөн Чандлер Бингийг л дурсдаг. Friends цуврал гарахаас өмнө түүнийг хэн ч мэддэггүй байсан. Friends-д тоглосноор хэний ч мэдэхгүй залуу жүжигчин дэлхийн хэмжээний од болсон. Гэтэл жүжигчин Маттью Перрид өөрийн бүтээсэн хамгийн шилдэг дүрийг мартахыг хүсдэг цөөнгүй шалтгаан байдаг гэнэ.

Перри багагүй хугацааг архи, мансууруулах бодисноос сэргээх эмчилгээнд зарцуулсан

Гол дүрийн жүжигчид хоорондоо маш эвтэй сайн найзууд байсан. Гэхдээ хөшигний ард бүх юм төгс байсангүй. Архи, мансууруулах бодисноос хамааралтай байсан учир Перри их зовдог байж. Түүний People сэтгүүлд өгсөн ярилцлагад хэлсэн зүйлсээс дурдвал "Би 24-өөс 34 нас хүртлээ Friends-д тоглосон. Гадны хүнд бол би юугаар ч дутагдахгүй байгаа мэт харагдах л байх. Гэхдээ би архинд донтолтынхоо эсрг тэмцэж байсан учир их ганцаарддаг байсан. Friends цуврал эхлэхээс ч өмнө надад байсан асуудал л даа. Өвчин намдаагч хэрэглэж эхлэх үед амьдралдаа авч байгаагүй сайхан мэдрэмжийг авсан. Би архи болон эмний маш том асуудалтай байсан ба түүнийгээ зогсож чадахгүй л байлаа" гэжээ.

Өөр нэгэн ярилцлагадаа байнгын согтуу байсан учираас Friends-ийн 3 улирлын зураг авалтад оролцсоноо ч санадаггүй гэдгээ хэлж байв. Перригийн энэ бүх зовлон шаналлыг туулсан нь Friends цувралын буруу биш ч Friends цувралын тухай яригдах бүрт л хүнд хэцүү цаг үе нь түүнд бодогддог гэнэ.

Чандлер Бингийн дүрээс салж чадаагүй

Friends цувралын гол дүрийн жүжигчдээс хэн нь ч тус цувралыг давж гарах амжилтад дахиж хүрээгүй. Гэхдээ тэр дундаа Холливудад нэрээ хадгалж үлдэх гэж хамгийн ихээр хичээл зүтгэл гаргасан нь Маттью Перри. Хэд хэдэн төсөл дээр ажиллаад бүтэлгүйтсэний дараа тэр бүхэл карьер нь Чандлер Бинг гэдэг дүрээр л яригдана гэдэгтэй эвлэрсэн. Перригийн гол дүрд нь тоглосон ABC телевизийн "Mr. Sunshine" цуврал нь 9 анги үргэлжлээд цуцлагдсан бол dramedy төрлийн "Go On" цуврал нь 22 анги үргэлжлээд мөн ижил цуцлагджээ. Дараа нь 2015 онд дахин хийгдэж буй "The Odd Couple" цувралд тоглосон нь 38 анги үргэлжилжээ. Зарим найруулагчид түүнийг Чандлер Бингээс өөр дүрээр төсөөлж чадахгүй байна гэсэн шалтгаанаар кинондоо тоглуулаагүй тохиолдлууд гардаг байжээ. Мөн одоо түүнийг гудамжаар явах бүрт хүмүүс зургийг нь авч Чандлер байсан үеэсээ ямар их дордсон талаар нь бичдэг болсон нь түүнийг зовоодог аж.

Маттью Перри "Friends" цувралын reboot хийгдвэл оролцох хүсэлгүй

Перри Friends цувралаа дахин үргэлжлүүлэн нэр алдраа сэргээхийг хүсэх болов уу гэж бодох хэдий ч үгүй аж. Одоогоор гол дүрийн эмэгтэйчүүд л reboot хийх санааг дэмжиж байгаа юм. Перри Variety-д өгсөн ярилцлагадаа дараах зүйлсийг ярьж байж. "Би нэг хар дарсан зүүдийг давтамжтайгаар зүүдэлдэг. Заримдаа унтах үед бид Friends цувралаа дахин хийтэл хэн ч тоосонгүй гэж хар дардаг. Зүүдэнд ммнь бид хамтдаа эргэн ирэлт хийж, бүтэн цувралд тоглочихоод байхад хэн ч үүнийг нь тоодоггүй. Тийм ч болохоор хэрвээ ийм санал ирвэл би татгалзах болно. Хамгийн гол нь бид дэндүү сайн төгсгөл хийчихсэн. Үүнийг давж гарахгүй гэдгээ мэдэж байж үргэлжлэл хийгээд яах ямар хэрэгтэй юм?" гэжээ.

Т.Бат-Оргилд хэрэг үүсгэжээ
Т.Бат-Оргилд хэрэг үүсгэжээ
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.