Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ Бодонс баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр аварга авч чадах уу

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 34 секунд

Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны тоглолт 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ. Улирлын тоглолтууд эхлэхэд ердөө сар хүрэхгүй хугацаа үлдээд буйтай холбогдуулан “Сэлэнгэ Бодонс” багийн энэ зуны солилцоо наймаа болон шинэ бүрэлдэхүүнд багтсан тоглогчдыг сонирхуулъя.

Өнгөрсөн улиралд Сэлэнгэ бодонс баг нь NBA-ийн 4 удаагийн бүх одод, Олимп, Дэлхийн аварга, супер од Демаркус Казинсыг багтаа нэгтгэж, Үндэсний дээд лигийн хүрэл медалийг хүртсэн. Харин энэ улиралд Сэлэнгэ бодонс баг солилцоо наймааг сайн хийж өнгөрсөн жилийнхээс тэс өөр бүрэлдэхүүнтэйгээр аваргын өрсөлдөөнд зүй ёсоор орж ирлээ. Тэдний эхний алхам нь "Хасын Хүлэгүүд" багаас Ариунболдын Анандын гэрээг худалдан авч багтаа нэгтгэсэн явдал юм. "Сэлэнгэ Бодонс" баг А.Анандтай нэг жилийн 500,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Мөн цалингаас нь гадна түүнд өөрийн нэрийнх нь "Сэлэнгэ Бодонс" багийн мерч борлуулалтын орлогоос 20 хувийг урамшуулал болгон өгөхөөр болсон билээ.

Үүний дараачаар АНУ-ын Кливленд хотын сагсан бөмбөгийн “Spire Academy”-д суралцаж төгссөн, NCAA-н III-р дивизионд коллежоосоо тоглож байсан Б.Галдан гэх 21 настай холбон тоглогчийг 3 жилийн гэрээгээр багтаа нэгтгэсэн. Мөн 2025-2026 улирлын Рүүки тоглогч А.Адъяатай гурван жилийн гэрээ байгуулж багтаа үлдээсэн. Үүгээр ч зогсохгүй самбарын байрлал дээрээ хүчээ зузаатгаж Кадраа буюу О.Энхбаатар болон Ц.Oтгонжаргалыг багтаа нэгтгэж чаджээ.

Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс Б.Мөнхбилэгт болон Б.Бишрэлт, А.Базаргүр, С.Баттөр, Э.Цэрэнбаатар, Б.Авирмэд нартай гэрээ сунгалгүй явуулжээ.

Түүнчлэн Үндэсний дээд лиг эхлэхээс өмнө буюу есдүгээр сардаа багтаан Play off болон Final-д Бодонс багт тоглох NBA-ийн тоглогчийн нэрийг зарлана гэж мэдэгдээд байгаа. Тус тоглогч нь 2022-2024 онд NBA-д тоглож байсан самбарын тоглогч байх магадлалтай гэнэ.

Тэд зөвхөн тоглогчдодоо анхаараад зогсохгүй дасгалжуулагчийн багтаа ч хүч нэмж дээд лигийн багийн хүчний дасгалжуулагчаар ажиллаж байсан Япон мэргэжилтэн Тошия Коянагитай гэрээ байгуулжээ.

Э.Ариунтөгс

Малчин С.Мөнхбат: Баянхонгорын хуулийнхан малчдын эсрэг ажиллаж, уул ус сүйтгээд байгаа “Гацуурт“-ын Л.Чинбат гэх нөхдүүдийг шалгахгүй байна
Малчин С.Мөнхбат: Баянхонгорын хуулийнхан малчдын эсрэг ажиллаж, уул ус сүйтгээд байгаа “Гацуурт“-ын Л.Чинбат гэх нөхдүүдийг шалгахгүй байна
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.