
Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт “Гацуурт” компанийн удирдлагууд хууль зөрчиж байгаль орчинд хохирол учруулсан, хүний эрхийг зөрчсөн гэх талаар малчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Галуут сумын малчин С.Мөнхбат "Бид уул усаа хамгаалахаар олон жил тэмцэж байна. "Гацуурт" компани 2006 онд Галуут сумын "Үнэгт" гуравдугаар багийн нутаг "Их тойруу" гэдэг газар 518 га газрын лицензийн эрх авсан. Энэ нь усныхаа дор, булаг шанд, голын ай савд 100 кг алтны нөөцтэй. Өөр алт байхгүй. Гэтэл “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нь сумын ИТХ-ийн төлөөлөгч Б.Анхбаярыг ивээн тэтгэж, авлига өгч байгаад 2025 оны 5-р сард Галуут сумын 3-р багийн нутгийг, Сүмбэрийн 2-р багийн нутаг болгосон акт үйлдэж, 150 га-гаар газар сунгасан. Энэ асуудлыг АТГ-т гомдлоор хүргүүлсэн. Гэтэл Баянхонгор аймгийн АТГ-ынхан энэ асуудлыг шалгахгүй, 2025 оны наймдугаар сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээхгүй гэдэг хариу өгсөн. Би прокурорт "Нотлох баримтаа өгье. Хэрэг нээгээд шалгаад өгөөч" гэдэг хүсэлтийг өгсөн ч прокурор хүлээж аваагүй. Манай нутгийн хууль шүүхийн байгууллагынхан малчдын эсрэг ажиллаж, уул ус сүйтгээд байгаа "Гацуурт"-ын Л.Чинбат гэх нөхдүүдийг шалгахгүй байна.
Энэ авлигад автсан хуулийнхандаа төрийн өндөрлөгүүд арга хэмжээ аваач" гэлээ.
Энэ үеэр малчдын төлөөлөл "Том компаниуд хууль хяналтын байгууллагуудыг гартаа оруулаад, Монгол Улсын баялгийг хууль бусаар олборлож байна. Баянхонгор аймгийн иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хүлээн авч уулзмаар байна.
Прокурор, тагнуулын байгууллага энэ асуудлыг шалгаад хариуцлага тооцож өгөх хэрэгтэй байна. 2017 оноос хойш асуудал үүссэн. 8-9 жилийн малчдыг доромжилж, малын бэлчээр дээр том машинаар хөөж элдэнэ. Шүүх прокурор цагдаа нь мөнгөтэй хүмүүст үйлчилнэ. Малчдын талд үйлчлэхгүй. 2017 онд тус компанийн эрхийг цуцалсан ч эргээд сэргээсэн. Мөнгөтэй хүмүүсийн талд ордог Засаг дарга, шүүх, цагдаа, прокурорынхон байна. Тиймээс манай нутгийн унаган хүү Ерөнхий сайд Г.Занданшатар малчдынхаа талд орно гэж итгэж байна. Сонгууль болохоор та нар хэдэн малчдаа л гэдэг шүү." гэлээ.
Мөн