Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцох нь олширч байна. Иймд, дээрх зөрчилд өнөөдрөөс хариуцлага тооцож эхэллээ.

Тодруулбал, ТЦА-ны хөдөлгөөн зохицуулагчид биечлэн болон камерын хяналтын системээр уг зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч байна. ЗТХ-д заасны дагуу улсын дугааргүй хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25 нэгж, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Харин хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж иргэнийг 50 нэгж, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарна уу.

Банкууд бизнесийн зээл  олгох байдлаар  эдийн засгийн салбаруудыг дэмжжээ
Банкууд бизнесийн зээл олгох байдлаар эдийн засгийн салбаруудыг дэмжжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.