Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Амар: Цалин, тэтгэврийн чанаргүй зээл хоёр дахин нэмэгдэж, өрхийн орлогод анхаарах цаг нь болж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монголын Банкны холбоо “Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм" судалгааг танилцууллаа. Энэ талаар тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амарын танилцуулснаар цалин, тэтгэврийн чанаргүй зээл хоёр дахин нэмэгдсэн нь өрхийн орлогод ирэх дарамтыг нэмэгдүүлжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ,

-Цалин, тэтгэврийн чанаргүй нээл нэмэгдсэн дүр зураг нь төрөөс иргэдийн өрхийн орлогод анхаарал хандуулах эхний үзүүлэлт болов уу. Өнгөрсөн оны эхний хагаст цалин, тэтгэврийн чанаргүй зээл 2 хувьтай байсан бол энэ оны хагас жилийн байдлаар 5 хувь болж хоёр дахин нэмэгдлээ. Иргэдийн өргөн хэрэглээний, авахад хамгийн хялбар байдаг зээл чанаргүй болж байгаа нь иргэдийн өрхийн орлогод анхаарах цаг болж байна гэлээ.

С.Анхбаяр: Г.Занданшатар ч, Д.Амарбаясгалан ч намын дарга болох албагүй
С.Анхбаяр: Г.Занданшатар ч, Д.Амарбаясгалан ч намын дарга болох албагүй
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.