Л.Амар: Түүхий эдийн үнийн өндөр хүлээлт нь алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэдэг нь боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Монголын банкны холбооноос 2024 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

---------------------

Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Макро эдийн засгийн үзүүлэлтийн тухайд товчхон хэдэн зүйл хэлье. Нэгдүгээрт, гадаад худалдааны тэнцэл өмнөх жилээс 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь тоо хэмжээ нэмэгдсэн ч үнийн уналтыг гүйцэж чадаагүй болохыг харуулж байна. Дээр нь төсвийн тэлэлт өндөр байлаа. Өнгөрсөн онд төсвийн зардал 35 хувиар нэмэгдсэн. Энэ нь ДНБ-ий 38 хувьтай тэнцэх тоо байгаа юм. Ардын нам сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө ДНБ-ийг 25 хувь руу хүргэж бууруулна гэж амласан ч өнгөрсөн жил хоёр удаагийн сонгуултай холбоотой урсгал зардлууд, төсвийн өндөр дүнтэй тодотгол хийсэн зэрэг 25 хувиасаа ухарч 38 хувь хүртэл өссөн. Төсвийн зардал ийм өндөр байх нь аажмаар инфляцид нөлөөлж байна. Мөн төлбөрийн тэнцэлд нөлөөлж байна.

Их хэмжээний хөрөнгө оруулалтын урсгал зардал Монголд импорт болж байна. Урсгал, тэнцэл 30 хувийн алдагдалтай байгааг гадны зээл буюу нийслэл 500 сая ам.долларын бонд гаргалаа, Голомт банк 300 сая ам.долларын бонд гаргах зэргээр нөхлөө.

Гаднаас авч буй импортыг зээл авах байдлаар төлбөрийн тэнцэл ашигтай гарч байгаа юм. Энэ онд их хэмжээний хөрөнгө оруулалтын урсгал зардлууд гарах нь импортыг өдөөнө. Дээр нь олон улсын нөхцөл байдал тодорхойгүй, худалдааны дайн ид өрнөж буй ийм нөхцөл байдалд түүхий эдийн үнэ ханш тогтворгүй байна. Гэтэл өмнө нь төсвийн төсөөлөл, тооцолол хийхдээ түүхий эдийн үнийг өндөр хүлээлттэйгээр баталж байгаа нь алаагүй баавгайн арьсыг арав хуваахтай адил боллоо гэж үзэж байна гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна
 
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!