Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Анхбаяр: Г.Занданшатар ч, Д.Амарбаясгалан ч намын дарга болох албагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 8 секунд

МАН-ын залуучууд Их хурал, Бага хурлыг нэн даруй хуралдуулж намын дараагийн даргаа яаралтай сонгох шаардлагыг УЗ, ЕНБД хүргүүллээ.

Энэ үеэр МАН-ын гишүүн Б.Амарсанаа "МАН-ын удирдлагуудтай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Засгийн газар байгуулагдаад ажиллаж байна. Зуны энэ хугацаанд улс даяараа наадамлаж, амраад ирсэн. Одоо улс орныхоо ажилд дарга, цэрэггүй анхаарч эхэлж байна.

Бүх намууд төлөөллийнхөө байгууллагуудыг хуралдуулж байна. Гэтэл манай намын ИХ хурал хуралдахгүй, тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байна. Манай намын түүхэнд ээлжит хурлаа зарлаж чадахгүй асуудал огт болж байгаагүй. Анх удаа ийм асуудалтай тулгарч байна. Энэ нь жирийн гишүүдийн хувьд намын удирдлагууддаа итгэл алдах нөхцлийг бүрдүүлж байгаад харамсалтай байна. Тиймээс ойрын хугацаанд намын Удирдах зөвлөлийг хуралдуулж, түүнээсээ Бага хурлаа хуралдуулж, Бага хурлаасаа ажлын хэсэг байгуулж, намын ээлжит ИХ хурлыг яаралтай хуралдуул гэх шаардлагыг намын удирдлагуудад хүргүүлж байна.

Намын их хурлыг ямар нэгэн албан тушаалаар барьцаалах, эсвэл хийсэн үйлдсэн хууль бус үйлдлээ замхаруулах байдал явагдаад байгаа юм биш гэх хардлага ч байна. АН сая хурлаа хийж даргаа сонголоо. Мэдээж бүх зүйл нь цагаан болчихгүй ч дотооддоо эв зүйгээ олоод, сонгогчдод эерэг мессежтэй байж чадлаа. Улстөрийн сайн рейтингийнхээ үзүүлэлтээр АН МАН-аас илүү гараад явчихлаа " гэлээ.

Увс аймгийн МАН-ын дэд дарга С.Анхбаяр "МАН бол 300 мянга гаруй гишүүнтэй эрх барьж байгаа улстөрийн нам. Энэ том улстөрийн хүчин хэн нэгэн даргын гомдол, гомдол нь гарсан болов уу, одоо тайвширсан болов уу гэж хүлээж улстөрийн шийдэлдээ цаг алдмааргүй байгааг намын жирийн гишүүд хэлж байна. намын их хурлыг хойшлуулсаар байгаад бараг өвөл хуралдахаар болж байх шиг байна. Гэтэл энд зөвхөн хотынхон байдаггүй. Орон нутгийнхан ч байна. Өвлийн ил бэлтгэлийн цагаар орон нутгийнхан яаж намын их хуралдаа оролцох вэ. Оролцоог нь яаж хангах вэ гэдэг асуудал цаг ирэх тусам бүрхэг болж байна. Хэн ч намын даргад нэрээ дэвшүүлж болно. Эрх нь бүгдэд нь нээлттэй байгаа.

Г.Занданшатар ч, Д.Амарбаясгалан ч намын дарга болох албагүй. Энэ хэдэн дарга нар маань тоо бодоод их хурлын үйл явцыг удаашруулаад байх шаардлагагүй" гэлээ.

Б.Амарсанаа: МАН-ын Их хурлыг ямар нэгэн албан тушаалын наймаагаар барьцаалж, хууль бус үйлдлээ замхруулахаар яваад байна
Б.Амарсанаа: МАН-ын Их хурлыг ямар нэгэн албан тушаалын наймаагаар барьцаалж, хууль бус үйлдлээ замхруулахаар яваад байна
 
Дүүргийн онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн бэлэн байдал, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ
Дүүргийн онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн бэлэн байдал, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.