Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК наймдугаар сард 2.9 сая тонн нүүрс борлуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2025 оны долоодугаар сард Онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсон.

Бүрэн эрхт төлөөлөгчийн баг хоёр сарын хугацаанд ачилт болон борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч, нээлттэй, ил тод өрсөлдөөний зарчмаар борлуулалтыг идэвхжүүлэн ажиллаж байна.

Оны эхний хагас жилд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт буурч нийт 10.2 сая тн нүүрс борлуулаад байсан бол 2025 оны долоодугаар сараас зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан оновчтой бодлого хэрэгжүүлснээр долоодугаар сард 2.6 сая тн нүүрс, 8 дугаар сард 158.1 сая ам.доллларын үнэлгээ бүхий 2.9 сая тн нүүрс тус тус борлуулж, 2025 оны хамгийн өндөр борлуулалттай сар байв.

Наймдугаар сард борлуулсан нүүрсний 62 хувийг коксжих, 13 хувийг эрчим хүчний, 22 хувийг 1/3 коксжих, 3 хувийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

Нүүрсний цахим арилжааг Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу нээлттэй, ил тодоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үе шатыг оновчлон худалдан авагчдад бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

"3P03H ТАВАНТОЛГо ОЙ 8 ДУгААР САРД 2.9 САЯ тонн HYYPC БОРЛУУЛЛАА 2.9 САЯ тонн 2.7 САЯ ТоНн нийт УЭЛГЭЭ 158.1 158.1Аяам.долЛар САЯ АМ.ДОЛЛАР 2.6 САЯ тонн | БОРПУУПСАН 62% КОКСЖИХНУУРС 13% 13%имхуниЙНурс ЭРчИм хучниЙ HYYPC 22% /коксжихо HYYPC 3% БАЯНУУЛСАННУУРС ЭКСПОРТОЛСОН БОРЛУУПСАН 7 CAP ---------------- 8 CAP WWW.ETT.MN" гэсэн бичвэр нарын зураг байж магад

СУРВАЛЖИЛГА: Алга дарамхан гэртээ элэг бүтэн аз жаргалтай амьдрах байсан
СУРВАЛЖИЛГА: Алга дарамхан гэртээ элэг бүтэн аз жаргалтай амьдрах байсан
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.