
2006 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн Олон улсын Хүний Нөөцийн Форум нь хүний нөөцийн хөгжил, өөрчлөлт, чиг хандлагыг танилцуулж хэлэлцдэг нэр хүндтэй арга хэмжээ юм. Энэ жилийн форум “Хүн ба хиймэл оюун ухааны хам оршихуй” сэдвээр Сөүл хотноо зохион байгуулагдана. Дэлхийн шилдэг эрдэмтэд, бизнесийн удирдагчид, шийдвэр гаргагчид оролцож, ирээдүйн бодлого, стратегид хүн ба хиймэл оюун ухааны тэнцвэрийг хэрхэн авчрах талаар хэлэлцэнэ. Тэгвэл энэхүү форумын Монгол дахь албан ёсны бүртгэлийг хүний нөөцийн салбартаа анхдагч Монголын Хүний Нөөцийн Институтаас бүртгэж эхлээд байна.
Форумын хүрээнд Монголын төлөөлөгчид зөвхөн илтгэл, хэлэлцүүлэгт оролцоод зогсохгүй, Сөүл – Үлсан – Бүсан гэсэн гурван хотын аяллаар туршлага судлах боломжтой.
Аяллын хугацаа: 11-р сарын 4-нөөс 11-р сарын 9
- Сөүл хот: Олон улсын Хүний нөөцийн Форум-д хамрагдаж, Солонгосын хамгийн өндөр цамхаг болох 123 давхар Сөүл Скай-аар зочилж, Хан голын эргээр амьд хөгжмийн тоглолттой cruise аялалд хамрагдана.
- Үлсан хот: ЮНЕСКО-д бүртгэгдсэн Бангүдэ хадны сүг зураг болон музейг үзэж, дэлхийд чанараараа үнэлэгдсэн Trevier шар айргийн үйлдвэр-ээр аялна.
- Бүсан хот: Хэүндэгийн Blue Line галт тэрэг, далайн дээгүүрх cable car, дүүжин гүүр, Амнам цэцэрлэгт хүрээлэн зэрэг үзэсгэлэнт газруудаар аялах болно.
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9000-1075 дугаарт залгах эсвэл бүртгэлийн холбоосоор бүртгүүлэх боломжтой.
🔗 Форумын тухай нийтлэл: mhri.mn
🔗 Бүртгүүлэх холбоос: forms.gle/ivMxiz21BT6eC1hS8