
Прокурорын байгууллага 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53781 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Дээрх хугацаанд 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Иргэн Г.Н нь өөрийн фэйсбүүк хаягаас нэр бүхий иргэний хаяг руу холбогдож “чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.