Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын хамт танилцуулж байна. Ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл зарим албан байгууллага, айл өрхийн цахилгааны төлбөрийг төр даах болсон. Тус шийдвэртэй холбоотойгоор айл өрхийн цахилгааны хэрэглээ нэмэгдэж, ачаалал үүсэх эрсдэл байгаа юу гэсэн асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.
Тэрээр “Төрөөс айл өрх, албан байгууллагын цахилгаан дулааны төлбөрийг дааж байгаатай холбогдуулаад хэрэглээ огцом өсвөл бид эх үүсвэрийн чадлын дутагдалд орж, хүндрэл гарах магадлалтай. Бид мэдээж хэрэг үүнд зохицуулалт хийнэ. Төрөөс авч хэрэгжүүлэх зохицуулалтаас илүүтэйгээр манай иргэд, аж ахуйн нэгжийн зөв зохистой хэрэглээ, хэмнэлттэй горим үр дүнгээ өгнө. Манай иргэд, аж ахуй нэгж төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжиж хамтарч ажиллана гэж бодож байгаа" гэв.