Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Энэ үеэр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Л.Оюун-Эрдэнэ:
"2016 онд "Эрдэнэт" үйллдвэрийн улсад төвлөрүүлсэн нийт орлого 184 тэрбум төгрөг байсан бол 2020 онд нэг их наяд төгрөг болсон. 10 дахин өссөн. Энэ дүнгээс үзэхэд Эрдэнэт үйлдвэр сахилга хариуцлагатай ажиллаж байна. Энэ хугацаанд зэсийн үнэ өсөөгүй. Хэвлэл мэдээллээр мэдээлж буй мэдээнд энэхүү бодит тоог ашиглах нь зүйтэй байх. "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудтай холбоотой та бүхний ярьж буйгаар тансаглал гэж байгаа алдаа гарсан нь үнэн. Гэхдээ энэ нь хуулийн хүрээнд худалдан авалттай холбоотой зүйл болсон. Засгийн газраас хоёр ч удаа хатуу сануулга өгсөн. Өөрөөр хэлбэл амжилтандаа эртэдсэн зүйл болсон. Дахиж ийм алдаа гаран захирлууд тансаглах байдал гарвал ажлаас нь халах хүртэлх арга хэмжээ авах талаар Ерөнхий сайд хэлж байгаа. Бадамсүрэн захирлын хэлснээр "Эрдэнэт" үйлдвэр цар тахал болно гэсэн тооцоололгүй байсан хэдий ч техникийн шинэчлэл хийх үндсэн чиглэлийн дагуу хийгдэх хэмжээнд өнгөрсөн хугацаанд нөөц төвлөрсөн. Энэ боломжоор иргэд, ААН-үүдээ дэмжих зорилгоор "Эрдэнэт" үйлдвэр ард түмнийхээ өмнө нийгмийн хариуцлага хүлээж байгаа юм" гэлээ.