Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхбаясгалан: Намын даргад өрсөлдөх эрхгүй боллоо. Ад үзэгдэх зоригтой байсан өөртөө жаахан ч гэсэн талархаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

May be an image of 5 people and textАН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан өчигдөр болж, одоогийн дарга Лу.Гантөмөрийн огцрох өргөдлийг хэлэлцэн хүлээн авч, дараагийн даргад нэр дэвшигчдийг энэ сарын 31-ний өдөр хүртэл бүртгэхээр болсон. Тэгвэл эл сунгаанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нар нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байсан ч намын ҮБХ-нд дөрвөн жил ажиллаагүй гэдэг утгаар нэр дэвших боломжгүй болсон юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Намын даргад өрсөлдөх эрхгүй боллоо. АД ҮЗЭЖ намайг хурцалсан бүх хүнд баярлалаа.ЧИ ЧАДНА гэж намайг дэмжсэн бүхэнд аз жаргал ерөөе. Хэр их дайсантайгаа мэдэж, тэрнээс ч олон дэмжигчээ олж авсан өдрүүд байлаа. АН -ыг ЯЛДАГ НАМ болгохын төлөө, АРД ТҮМНЭЭ сайхан амьдруулахын төлөө , ҮНДЭСНИЙ үзлийг тунхаглахын төлөө, Монгол хүн Монголдоо АД ҮЗЭГДЭХГҮЙ амьдардаг болохын төлөө няцашгүй зүтгэх ёстойгоо улам мэдэрч хүч орлоо. Эцэст нь АД ҮЗЭГДЭХ зоригтой байсан өөртөө жаахан ч гэсэн талархаж өнөө орой цуйван хийж идсүү би" гэжээ.

Д.Амарбаясгалан “хашаандаа” болсон уулзалтад орсонгүй. МАН-ынхан улам гүнзгий хагарна
Д.Амарбаясгалан “хашаандаа” болсон уулзалтад орсонгүй. МАН-ынхан улам гүнзгий хагарна
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.