Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус өнөөдрийн /2025.08.28/ хуралдаан 83 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын тов дараалал, хурлын дэг зэрэг зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн тогтов.
Энэ үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээж авлаа. Дараа нь Намын даргын сонгуультай холбоотойгоор Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Түүнчлэн Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхын саналаар Намын дараагийн даргын сонгуулийг ням гарагт явуулахаар тогтлоо. Мөн хурлаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийг хэлэлцэв.