Ирэх есдүгээр сарын 1-нд ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Г.Занданшатарын Засгийн газартай ИЗНН хамтран ажилласан хугацааны үр дүн, ажлын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэхээр болсон талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн билээ.
Тэгвэл тус намын гишүүн, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудаснаа "Нэр төдий засагт хамтрах ажлыг больсон нь дээр" гэсэн удаа дараагийн саналыг хүлээн авахаар болсон Иргэний Зориг, Ногоон Намын дарга Б.Батбаатартаа баярлалаа.
АН засгаас гарлаа л гээд байдаг. Дүр эсгэж далдуур хамтраад бүх яаман дээрх чигжээсүүдээ шахсан хэвээр байхад, дүр эсгэсэн шинэ хамтарсан засагт байх шаардлага манай ИЗНН-д лавтай байхгүй болно.
Ер нь энэ яамдад тэр чигээрээ төрийн хулгай газар авсан байдаг бололтой юм. Салахгүй чаргууцалдан үхэлдэж, амьтан хүн рүү хүний өөрийнгүй элдэв дарга нар яриулж байгаа АН-ынхан бол засгаас гарсандаа байж чадахгүй байж, та нар нээх ардчилагчийн дүрд жүжицгээгээд яахав юм" гэжээ.