Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУ-ын долоон иргэнийг гадаадад аваачин, бэлгийн мөлжлөгт өртүүлсэн гэх хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Казахстан улсаас шилжүүлэн авчирчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

May be an image of 5 people and text that says 'Ubn มีวก m ub bn ubn Юy 6AЙHA? ubn 6ก ubn บ ๖กู ubn มวก U bn ubn'Монгол иргэдээ гадаад улсад аваачиж, бэлгийн мөлжлөгт өртүүлсэн гэх гэмт хэрэгт Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг гадаадаас шилжүүлэн авчирчээ. Тодруулбал, интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг этгээд нь 2020 онд Монгол Улсын 7 иргэнийг гадаад улсад аваачин биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг үйлдсэн гэх хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Интерполоос Казахстан Улсын Интерполын төв товчоотой хамтран байршлыг нь илрүүлж баривчилсан аж.

“Энхтайваны гүүрэн дээгүүр хүнд даацын машин явбал дийлэхгүй, эвдэрнэ“
“Энхтайваны гүүрэн дээгүүр хүнд даацын машин явбал дийлэхгүй, эвдэрнэ“
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.