Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ирэх онд нүүрсний экспортыг 85-90 сая тоннд хүргэнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох сайд нар танилцууллаа. Тодруулбал, ЗГ-ын хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан байна. Ингэснээр уул уурхайн биржийн арилжааг идэвхжүүлэх нөхцөл бүрдэж байгаа аж. Биржийн арилжааг идэвхжүүлснээр ямар боломж гарч буй талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 1 сарын хугацаанд нүүрсний экспорт өмнөх саруудын дунджаас 30 хувиар нэмэгдэж, 8.4 сая тоннд хүрсэн. Ирэх онд нүүрсний экспортыг 85-90 сая тоннд хүргэнэ" гэлээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.