Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнг 30 хоног үргэлжлүүлэн хорихоор хугацааг нь сунгалаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй бөгөөд Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног хорих шийдвэр гаргасан байдаг.

Гэвч Ц.Санжаачойпэл нь эрүүл мэндийн шалтгаанаар 16 хоног хоригдоод суллагдсан. Тэгвэл хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөөдөр болж, дөнгөж сая зарим шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнг 30 хоног хорихоор хугацааг нь сунгасан байна. Харин Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг хорих хугацааг сунгах эсэх шийдвэр удахгүй гарах юм байна.

Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ
 
Авто үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа
Авто үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.