Цахим орчинд таван шар орчимд мотоцикл осолдсон тухай бичлэг нийтлэгдсэн. Энэ талаар ТЦА-наас тодруулахад "СХД-ийн 18-р хороо, "БСБ" төвийн урд замд мотоцикл, машин мөргөлдсөн гэх мэдээллийг өнөөдөр 16:03 цагт авч шалгахад, 23 настай эрэгтэй нь улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад, Toyota "Prius-41" маркийн автомашинтай мөргөлдсөнийг ТЦА шалгаж байна. Ослын улмаас мотоциклийн жолооч, зорчигч нар гэмтсэн" гэв.