Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэлбэ 20 минутын хот“ төслийн үр дүнд гэр хорооллын яндан 15.600-гаар буурна гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

"Сэлбэ 20 минут хот”-ын 1, 2-р багцыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх компаниуд шалгаран ажлаа эхлүүлсэн. Тэгвэл 3, 4-р багцын 4,757 айлыг орон сууцжуулах төслийн сонгон шалгаруулалтын нээлттэй тендерийг маргааш буюу наймдугаар сарын 14-ны өдөр албан ёсоор нээх юм. Нийслэл Улаанбаатар хотын нягтаршлыг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд Сэлбэ 20 минутын хот төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн үр дүнд гэр хорооллын яндан 15,600-аар буурч, агаарын болон хөрсний бохирдол буурах юм. Түүгээр ч зогсохгүй бүтээн байгуулалт баригдаж, ашиглалтанд орсноор дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий болно. Мөн агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол гарчээ.

Монгол Улс 2029 оны Математикийн Олон улсын 70 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулах эрхээ баталгаажууллаа
Монгол Улс 2029 оны Математикийн Олон улсын 70 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулах эрхээ баталгаажууллаа
 
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй