Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гудамжинд танилцсан хоёр эмэгтэйд банкны картаа алдаад 51 сая төгрөгөө алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Энэ оны 08 дугаар сарын 07-ны өдөр буюу өчигдөр 17:23 минутад “гудамжинд танилцсан 2 эмэгтэй миний гар утас, банкны картыг хулгайлаад 50-60 сая төгрөгийн зарлага гаргачихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тухайлбал иргэн ... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэр бүхий зочид буудалд байхад нь гудамжинд танилцсан 18-23 насны этгээдүүд орж ирэн гар утас, банкны картыг нь хулгайлан авч 51 сая төгрөгийн зарлага гаргасан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь хүний анхаарал сэрэмжгүй байдал, биеэ бүрэн хянах чадваргүй байдал зэргийг ашиглан гэмт хэргийг үйлддэг тул иргэд Та бүхэн өөрийн хувийн мэдээлэл, эд хөрөнгөө сайтар хамгаалах, үл таних хүмүүст дансны мэдээлэл болон картын нууц үгээ хуваалцахгүй байх, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

​ БНСУ: Прокурорууд тэргүүн хатагтай асан Kim Keon Hee-г баривчлах хүсэлт гаргалаа  ​
​ БНСУ: Прокурорууд тэргүүн хатагтай асан Kim Keon Hee-г баривчлах хүсэлт гаргалаа ​
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.