
"Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсийг нууц гэрээгээр шууд арилжаалах хуулийн гарц гаргалгай хайж байна" гэх мэдээлэлд тус компаниас тайлбар өглөө. Тодруулбал, тус газрын Борлуулалт, маркетинг тээврийн газрын дарга О.Цэрэндондог мэдээлэл өгөв.
Тэрбээр "ЭТТ ХК нь төрийн өмчит компани. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнээ биржийн тухай хуульд заасны дагуу зөвхөн биржээр нүүрсээ арилжаалдаг.
Зөвхөн Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор "CHINA energy" групптэй 2025.05.14-ны өдөр нүүрс худалдаалдах урт хугацаат гэрээг байгуулсан. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10.3 дахь заалтын дагуу хийгдсэн. Бусад тохиолдолд зөвхөн биржээр худалдаалддаг болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
2025 оны эхний долоодугаар сарын байдлаар нийт 14 сая тонн нүүрс экспортлоод байна. Үүнээс 2.6 сая нь биржийн нөхцөлтэй, үлдсэн нь урт хугацааны гэрээний хүрээнд борлуулсан нүүрс байна" гэлээ.