Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Намайг Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдагдсан зэргээр гүтгэж, доромжилж байна. Олон улсын нээлттэй тендерт аль ч улсын компани оролцож, өрсөлдөх боломжтой

Огноо
Унших
1 минут 37 секунд

May be an image of 4 people and textХотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа ийн нийтэлжээ. Тэрбээр "Намайг Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдагдсан зэргээр гүтгэж, доромжилж байна. Олон улсын нээлттэй тендерт аль ч улсын компани оролцож, өрсөлдөх боломжтой. Худалдан авах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй.

Хууль журмын дагуу зохион байгуулагдсан тендерт БНХАУ-ын компани оролцож, шалгарсанд хэн нэгнийг буруутан болгох гэсэн увайгүй үйлдэл нь тухайн ажлыг унагаах, хоёр улсын харилцаанд сэв суулгах гэсэн санаатай үйлдэл гэж харж байна.

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед хотын тулгамдсан асуудлуудыг цэгцлүүлэхээр хотын даргын албанд томилсон.

2025 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн иргэдэд хотын тулгамдсан томоохон асуудлуудыг том төслүүдээ хөдөлгөж, хэрэгжүүлж, шийдвэрлэнэ гэсэн амлалт өгч сонгогдсон. Үүний тулд бүхий л гарц гаргалгаа, боломжийг эрэлхийлж байна. Хятад нь байна уу, Англи нь байна уу, Монгол нь байна уу хэний ч халаасанд ороогүй, орохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол нотлох баримттай ярина уу!

Худал мэдээлэл тарааж, гүтгэж доромжилж байгааг хуулийн байгууллага шалгах биз ээ.

Утаа, Түгжрэл гэсэн 2 том асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо чухал байна" гэжээ.

Дэлхийг байлдан дагуулж буй анхны монгол хамтлаг дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Дэлхийг байлдан дагуулж буй анхны монгол хамтлаг дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөнд цэцэг өргөлөө
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.