Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ”

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

May be an image of text

“Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ” гэж нэвтрэх нэр, нууц үгийг нь мэхлэн авч, өөрийн дансыг Токи аппликейшнд холбож, зээлжих эрхийн дүнгээр мөнгө шилжүүлэн авч залилжээ.

Хэрэгт холбогдогчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж, хэргийг энэ оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн.

Иймд иргэд та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд ямар ч тохиолдолд цахим орчин дахь аливаа мэдээлэл, тэр дундаа санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зар, сурталчилгаанд болгоомжтой, хянуур хандахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь МУГТ цол хүртэнэ
Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь МУГТ цол хүртэнэ
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.