Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц Улсын Парис хотод болсон ФИЗИКИЙН 55 дугаар олимпиадад манай улсын сурагчид 2 мөнгө, 3 хүрэл МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

May be an image of 11 people, newsroom and text that says 'Ubn ubn ode - ណេ0201 ubn Юy 6AЙHA? 福日 บ International Physics Olympiad Innystetioyomplad Olvepiad FRANCE 2025 e Phy Physics sics bey beyond frontiers ubn U on ubni (SFP บอก U'

Франц Улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан олон улсын Физикийн 55 дугаар олимпиад хаалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж, шилдгүүддээ шагналаа гардууллаа.

Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, бүтэн багаараа медалийн болзол хангасан бахархам амжилтын эзэд боллоо. Өмнө нь 2014 оны Казахстан, 2017 оны Индонезийн олон улсын олимпиадаас манай сурагчид 2 мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн сүүлийн 3 жил мөнгөн медалийн буухиа тасраагүй бөгөөд сүүлийн 5 жилийг харьцуулахад дундаж оноо ахисан үзүүлэлттэй байна.

Энэ жилийн олимпиадын даалгаврууд гүйцэтгэл, үйлдэл ихтэй, ялангуяа туршилтын хэсгийн даалгавар их байсныг манай багш дасгалжуулагчид онцлов. Манай сурагчдын хувьд цаг хуваарилалт, гүйцэтгэлийн хурдаа нэмэгдүүлэхэд амжилт илүү ахих боломжтой гэж ажиглагчдын зүгээс дүгнэжээ.

Олимпиадын хүрэл медалийг 15 оноогоор тасалсан бөгөөд манай хүрэл медаль хүртсэн 3 сурагч 19 болон түүнээс дээш оноогоор энэхүү болзлыг биелүүлсэн байна.

🥈Гүрбазарын Батбаяр (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 12-р анги)

🥈Эрхэмбаярын Ичинбат (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 11-р анги)

🥉Мөнхтулгын Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11-р анги)

🥉Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги)

🥉Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги) нартаа болон багш, дасгалжуулагчдадаа талархал илэрхийлье.

М.Нарантуяа-Нара: Тойргийн 78 гишүүн бүрт тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна
М.Нарантуяа-Нара: Тойргийн 78 гишүүн бүрт тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.