Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан 32 бөхөөс 07 дугаар сарын 12-ны өдөр авсан допингийн шинжилгээний хариуг Монголын допингийн эсрэг байгууллагаас зарлаж байна.
Монголын допингийн эсрэг байгууллагын Нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа "2 тамирчны шинжилгээнээс ДОПИНГ илэрсэн, 1 тамирчны шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан" хэмээн мэдэгдлээ.
Тодруулбал, нэг бөх нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан Н.Баяржаргал бол нөгөө тамирчинтай холбогдож чадаагүй байгаа тул зарлах боломжгүй гэв.
Харин хариу нь эргэлзээтэй гарсан бөх бол Улсын гарьд Б.Гончигдамба гэв. Түүний шинжилгээний хариуг нягтлахад 3-4 долоо хоног шаардлагатай гэлээ.