Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

May be an image of 9 people and text that says 'บวก U U መ OED হ ubn Юy6AИHA? Юy 6AЙHA? Ubn U อก ubn U ubna uon'-Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай танилцлаа-

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад болно. Тус хурлыг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хорооны хурал боллоо.

СОР17 бага хурлын бэлтгэл ажлын явцын талаарх ерөнхий танилцуулга, тулгамдсан болон шийдвэрлүүлэх асуудлын талаар Бэлтгэл ажлын албаны дарга, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Н.Чимгүүндарь мэдээлэл хийлээ.

Хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллахыг тус хорооны гишүүдэд анхаарууллаа.

Хурлын бэлтгэл ажлыг хангах нэгдсэн болон үйл ажиллагаа бүрийн нарийвчилсан төсөв, тулгамдсан асуудлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг тус хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт үүрэг болголоо.

“Чайна энержи коксжих нүүрс“ ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
“Чайна энержи коксжих нүүрс“ ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
 
“Монос“-ын уулзвар, Офицер зэрэг таван байршилд гүүрэн байгууламж барих даалгаврыг батлуулжээ
“Монос“-ын уулзвар, Офицер зэрэг таван байршилд гүүрэн байгууламж барих даалгаврыг батлуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.