Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 52 секунд

May be an image of 1 person and text

Иргэн С-г онц хэрцгийгээр зодож, танхайрсан гэх Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих эсэх шүүх хурал боллоо. Тодруулбал, прокуророос тэднийг 30 хоног цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн ч шүүхээс өчигдөр тэднийг суллах шийдвэр гаргаж, Л.Алтан-Очирыг хорих эсэх саналыг хэлэлцээгүй юм. Тиймээс прокуроос уг шийдвэрийг эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэнээр тэднийг цагдан хорих саналыг дөнгөж сая хэлэлцлээ.

Улмаар шүүхээс тэднийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргав.

Уг хэрэгт дээрх гурван иргэнээс гадна "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг ч мөн шалгаж буй. Гэвч тэрбээр энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдээд энэ сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарч явсан байгаа юм.

Хэргийг сануулахад, энэ сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд буруутгагдаад буй.

Хохирогчийн биеийн байдал маш муу, өнөөдөр гадаад руу эмчилгээнд явсан болохыг аав нь мэдэгдсэн. Мөн тэрбээр хүүгийнх нь нүүрэнд хугараагүй яс үлдээгүй, нүднийх нь цаад аяганы яс хугарсан болохыг мэдэгдээд байгаа билээ.

НӨАТ-ын сугалаа: НЭГ СУПЕР АЗТАН тодорлоо
НӨАТ-ын сугалаа: НЭГ СУПЕР АЗТАН тодорлоо
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.