Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Системийн аваргын “хөлбөмбөг”-ийн тэмцээний шилдэгүүд тодорлоо

Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй системийн аварга шалгаруулах “Хөлбөмбөг"-ийн тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд “STEPPE ARENA”-н Хөлбөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд 13 байгууллагын 195 тамирчин өрсөлдөж шагналт байруудад:

  • 1-р байр “МИАТ” ТӨХК
  • 2-байр “НУБИЭ” ХХК
  • 3-р байр ЗХ - 337 дугаар ангийн баг тамирчид тодорлоо 🥳
  • Шилдэг Мэргэн бууч: “МИАТ ТӨХК-ийн тамирчин М.Мөнх-Эрдэнэ
  • Шилдэг хаалгач: “МИАТ” ТӨХК-ийн тамирчин Б.Анар нар шалгарсан байна.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын Хөлбөмбөгийн холбооны шүүгч Э.Галбадрах шүүн явуулж, тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “МИАТ” ТӨХК-ийн хамт олон ажиллалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа
 
ФОТО: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
ФОТО: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.