Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Киргиз улстай дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

May be an image of 4 people, newsroom, dais and text that says 'US Ubn U on U ubn Ub on ubn Юy Юy6AЙHA? 6AЙHA? U บอกุ bn ubn bn U ubn'Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил, дэвшилтэт технологийн сайд Жамангулов Азамат Саадатбекович нар “Дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон түүнд хамаарах тогтолцоог хөгжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцож, Төрийн цахим үйлчилгээний үндсэн болон дэмжих системүүдийг экспортлох боломж нээгдэх юм.

Мөн хоёр улс цахим хөгжил, дижитал эдийн засаг, төрийн цахим үйлчилгээ, хиймэл оюуны чиглэлээр мэдээллийн технологийн компаниудын хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүллээ.

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр” өнөөдөр тохиож байна
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр” өнөөдөр тохиож байна
 
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.