Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

May be an image of 3 people and text that says 'Ubn U บอก CSS मंब U บ Юy Юy6AЙHA? U บ ubn'Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг Дэлхийн шатрын холбоо өндрөөр үнэлж, “QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” /Онцлох хувь нэмрийн шагнал 2025/ шагналаар шагнажээ. Уг шагналыг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт нар Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарт өнөөдөр гардуулан өглөө.

Монголын шатрын үндэсний шигшээ баг 2025 оны эхний хагас жилд;

-Дэлхийн Grand Prix тэмцээнээс хүрэл медаль,

-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медаль,

-Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль,

-Лондон хотноо болсон Дэлхийн Рапид тоглолтын багийн аварга шалгаруулах тэмцээнээс 2400+ ангилалд тэргүүн байр эзэлжээ.

-Гүржийн Батуми хотноо болсон өсвөрийн шатарчдын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд И.Цэлмүүн амжилттай оролцож, Дэлхийн цомын тэмцээний анхны медалийг эх орондоо авч ирсэн зэрэг амжилт үзүүлсэн байна.

Мөн тус холбоо өнгөрөгч дөрөвдүгээр сард Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулжээ.

“Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан өчигдөр хил давжээ
“Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан өчигдөр хил давжээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.