
Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Хүй долоон худаг Монгол наадам цогцолборт боллоо.
Тус барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэлээ.

Их шөвөгт Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын заан Б.Бат-Өлзий үлдсэн юм.
Тус барилдааны:
- Түрүү бөх: Авто машин
- Үзүүр бөх: 30 сая төгрөг
- Их шөвөг: 10 сая төгрөгийн бай шагнал гардлаа.