Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын физикийн 55 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Франц Улсыг зорилоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Франц Улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад оролцох Монгол Улсын баг өнөөдөр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө.

Монгол улсыг төлөөлж:

  • Мөнхтулгын Мөнх-Оргил (1-р сургууль, 11-р анги)
  • Гүрбазарын Батбаяр (Байгаль-Эх лицей сургууль, 12-р анги)
  • Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги)
  • Эрхэмбаярын Ичинбат (Байгаль-Эх лицей сургууль, 11-р анги)
  • Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги) нар оролцоно.

Багийн ахлагч:

  • Г.Мөнхбаяр (МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор)
  • М.Отгонбаатар (МУИС-ийн Физикийн тэнхимийн багш)

Дасгалжуулагч багш:

  • Ц.Гантөмөр (МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор)
  • Я.Мөнхсайхан (МУБИС-ийн багш, доктор)

Ажиглагч багш:

  • Н.Оюунчимэг (НЕБ-ын 1-р сургуулийн багш)
  • Б.Булгамаа (НЕБ-ын Байгаль-Эх лицей сургуулийн багш)
  • Г.Буянхишиг (НЕБ-ын Байгаль-Эх лицей сургуулийн багш) нар оролцоно.

2025 оны 7 дугаар сарын 17-26-ны өдрүүдэд Франц зохион байгуулагдах энэхүү олимпиадад 94 орны 450 гаруй сурагчид, 350 гаруй багш, дасгалжуулагч, ажиглагчид оролцож, орон орны шилдэг сурагчид оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Эрдэнэт үйлдвэрийн ГОК-ын зусланд хоолны хордлого гарч, амрагч хүүхдүүд болон зарим багш нар “ХОРДЖЭЭ“
Эрдэнэт үйлдвэрийн ГОК-ын зусланд хоолны хордлого гарч, амрагч хүүхдүүд болон зарим багш нар “ХОРДЖЭЭ“
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.