
Эрдэнэт үйлдвэрийн ГОК-ын зусланд хоолны хордлого гарч, амрагч хүүхдүүд болон зарим багш нар хордлого авсан талаар бид мэдээлсэн. "Найрамдлын эрдэнэс" хүүхдийн зуслангаас цахим хуудсаараа дамжуулан, "Хордлого авсан хүүхдүүд болоэн багш нарыг яаралтай эмнэлэгт үзүүлж, хариу арга хэмжээ авсан" гэх тайлбарыг өгөөд байсан юм.
Харин тус зусланд амарч байсан хүүхдийн аав газар дээр нь очиж лайв хийж, нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Тэрбээр, "Улсын баатар “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ийн хүүхдийн зусланд хоолны хордлого гарч, хүүхдүүд шөнө өрөөндөө халуураад хонож байхад нэг ч удаа эргээгүй. Нэг ч эм өгөөгүй байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ирж, зуслан нэртэй “Хорих лагер"-аа татан буулга. Хоолны хордлого гарч, хүүхдүүд, багш нар нь ухаан алдаад унаж байхад юу ч хийхгүй байна. 4 хүүхэд байх ёстой өрөөнд 10 гаруй хүүхэд хорьчихсон байна. Нэг хүүхдээс 540 мянган төгрөг авчхаад нэг өрөөнд 10 хүүхэд чихчихсэн. Чемодан тавих ч зай алга. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ирж ав" хэмээн мэдэгдлээ.