Загварын салбарт 18 жил хөдөлмөрлөсөн Загвар өмсөгч О.Билгүүн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагджээ. Тэрбээр энэ тухай сэтгэгдлээ илэрхийлж "Миний бие нөхдийн хамтаар “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол хүртлээ.
Загварын салбарт 18 жилийн турш тасралтгүй зүтгэж,
-Монгол загварын өнгө төрхийг тодорхойлж,
-Дэлхийд гарах гарцыг нээж,
-Шинэ үеийн залууст мөрөөдлөө бодит болгох боломжийг бүтээжээ.
Энэ бол зөвхөн миний биш Монголын загварын салбарын төлөө хамтдаа бичиж буй түүхэн амжилтын нэг хуудас гэж бодож байна. Зогсолтгүй хөдөлмөр, зүрх сэтгэл, үнэнч байдал л хэзээ нэгэн цагт гэрэлтдэг юм байна. Үргэлж дэмжиж байдаг та нартаа баярлалаа" гэжээ.