Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавирусийн таван тохиолдол шинээр бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлыг Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна. /2020.12.09/

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр нийтдээ 21472 хүнд шинжилгээ хийснээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдол нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Дөрөв нь батлагдсан тохиолдолын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн. Нэг гэр бүлийн хүмүүс байсан. Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч халдвар авсан нь батлагдсан. Ингээд Улаанбаатарт 132 тохиолдол батлагдаад байна. Бусад голомтод сүүлийн 24 цагт шинэ батлагдсан тохиолдол бүтгэгдээд байна. Нийт 898 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаагийн 384 хүн эдгэрсэн. Одоо 505 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал маш хүнд нэг хүн, хүнд зургаан хүн, хүндэвтэр 84, хөнгөн 414 хүн байна” гэлээ.

Үйл ажиллагаа нь
Үйл ажиллагаа нь "нээгдэхгүй" 18 чиглэлийн үйлчилгээний газар
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.