Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол, энгэрийн тэмдгийг нь гардууллаа

Ангилал
Улс төр Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес давж түрүүлсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, Улсын начин Энхтүвшингийн Батмагнайд “Улсын арслан” цол олголоо.

Мөн найм давж үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, Аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаярт “Улсын гарьд” цол олголоо.

4 хүн ба "ubn ubn U ubn Юy Юy 6AЙHa? ubn บ Ky RATIANA AM木 BAT 1一番界 ubn U on ်" гэсэн бичвэр нарын зураг байж магадЕрөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улсын цолны батламж, шагнал гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

8 хүн, хүмүүс ба "U ubn U ubn Юy6AЙHA? Юy 6AЙHa? ub u ubn bn ubn Ub" гэсэн бичвэр нарын зураг байж магад

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороотой
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.