Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороотой

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 16 секунд

2025 оны 07-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Аялагчид, амрагчид, наадамчдын анхааралд:

7-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Говь-Алтайн нутгаар, 13-ны өдөр Архангай, Өвөрхангай, Булган аймгийн залгаа нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг. Өдөртөө үүлшиж, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +17…+19 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Маргааш Улаанбаатарт 28 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороотой
Маргааш Улаанбаатарт 28 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороотой
 
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.