Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найруулагч Ч.Найдандорж Ардын жүжигчин цол хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Найруулагч Ч.Найдандоржид өнөөдөр /2025.07.08/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдэг олголоо. Тэрбээр 1982 онд УБИС-ийн кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлагад суралцаж жүжигчний мэргэжлээр төгсжээ. 1987-1992 онд Беларусийн урлагийн академийг В.А.Раевскийн удирдлагад найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн байна.

Түүнийг 2011 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.

  • 1993 онд Худалч эхнэр жүжгээр Соёлын яам, МУАХ-ны шилдэг бүтээлийн шагнал
  • 1996 онд “Ромео, Жульетта хоёр” жүжгээр "Гоо марал" шагнал
  • 1999 онд “Тамгагүй төр” жүжгээр "Гоо марал" шагнал
  • 1998 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг
  • 2007 онд “Хориотой жүжиг” жүжгээр “Гэгээн Муза IV” наадмын шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал
  • 2008 онд “Сарны цагаан цус” жүжгээр “Гэгээн муза V” наадмын шилдэг найруулагч шагнал
  • 2010 оны “Гэгээн Муза VII” наадамд “Аянгын бороо” жүжгээр шилдэг найруулагч шагнал
  • 2011 онд Намдагийн нэрэмжит шагнал
  • 2011 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэг
  • 2013 онд “Эсрэг дурлал” жүжгээр “Гэгээн Муза X” наадмын шилдэг найруулагч шагналыг тус тус хүртэж байжээ.
ШУУД: Төрийн дээд одон, цол гардуулж байна
ШУУД: Төрийн дээд одон, цол гардуулж байна
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.