Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар “CNN” телевизэд өгсөн ярилцлагаас онцлох ЭШЛЭЛҮҮД: Урьчихаад урдаг биш, гадаад, дотоодын бүх бизнес эрхлэгчдэд ээлтэй зарчмыг ЗГ бий болгоно

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 51 секунд

Монголын эдийн засгийн форум яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Форумд Ерөнхий сайд Г.Занданшатар болон холбогдох сайд нар оролцож байгаа юм. Форумын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "CNN" телевизэд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-365 хоногийн 300 хоногт нь нартай байдаг, салхи ихтэй манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг уриаллаа. Монгол Улсын том зорилт, том төсөл байна.

-People Public Talk буюу иргэдээ байнга сонсож, бодлогодоо иргэдийнхээ саналыг тусгаж, аливаа шийдвэр гаргахаасаа өмнө хувийн хэвшлийнхэндээ танилцуулж, санал авч ажиллана.

-Манай улс газрын доорх агуу баялагтай, газар дээрээ ч агуу баялагтай. Энэ бол манай улсын иргэд.

-Урьчихаад урдаг биш, залхичаад заамддаг биш гадаад дотоодын бүх бизнес эрхлэгчдэд ээлтэй зарчмыг Засгийн газар бий болгоно.

-Бид Монгол Улсыг зөвхөн өрнө, дорнын холбох гүүр гэж харж болохгүй, бид бол газар доороо асар их баялагтай, эрч хүчээр дүүрэн, ардчилсан, сүнслэг ард түмэн.

-"Эдийн засгаа төрөлжүүлэх нь маш чухал байна. Хэдийгээр Монголын эдийн засгийн тэргүүлэх бүтээгдэхүүн уул уурхай, газрын ховор элемент байх боловч хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч манай засгийн газрын дараагийн том зорилтууд байх болно" гэлээ.

Мөн "Манай улс бол нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчин соёл, үзэсгэлэнт байгал дээрээ тулгуурлан аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх бодлого барина. Дижитал үндэстэн болох цахим өөрчлөлтийг бүх төрийн байгууллагууддаа хэрэгжүүлнэ. Технологид суурилсан бизнесүүдийг Монгол залуустайгаа хамтран хэрэгжүүлнэ" гэв.

-Улс төрийн тогтвортой бодлого хөрөнгө оруулалтыг татахад маш чухал гэж бодож байна. Манай ЗГ хувийн хэвшилтэй хамтарч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллах бодлого барина. Татварын цогц шинэчлэлийн ажлын хэсэг байгуулсан ажиллаж байна. Намар гэхэд татварын хуулиа чуулганаар хэлэлцүүлнэ. Мөн худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулиар дамжуулж төрийн зөвшөөрлүүдээ танхимд шилжүүлж хүнд суртлыг арилгана. Хөрөнгө оруулалтын хуулиа шинэчилж, хөрөнгө оруулагчдаа хамгаалж, ээлтэй, тогтвортой хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.

-Манай улс бол маш залуу үндэстэн. Залуучууд маань нээлттэй, өрсөлдөх чадвар өндөртэй, чадварлаг байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтан авлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтан авлаа
 
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.