Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 13.00 цагаас хуралдаж, хуулийн төслийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэх талаар нэгдсэн ойлголтод хүрэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 42 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Тухайлбал, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах байв.

Харин УИХ дахь АН-ын бүлгээс санал хураалт явуулахыг эсэргүүцсэн тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг 13.00 цагаас хуралдуулж, нэгдсэн ойлголтод хүрье гэж мэдэгдлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

ЧУУЛГАН: “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.