Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Toyota Motor” устөрөгчийн хөдөлгүүрт автомашинаа худалдаж эхэлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 28 секунд

“Toyota Motor” компанийн устөрөгчийн хөдөлгүүрт “Mirai” автомашины шинэ загварын худалдаа эхэлжээ.

Устөрөгчөөр ажиллах технологийн хоёр дахь үеийн “Mirai” автомашинд устөрөгчийн түлшний хөдөлгүүр ба цахилгаан моторыг хослуулсан илүү дэвшилтэт төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр нэг дүүргэлтээр туулах замын дээд хязгаар өмнөх загварынхаас 200 км-ээр нэмэгдэж, 850 км болсон байна. Шинэ загварын үнэ 68 мянган ам.доллароос эхэлж байгаа бөгөөд энэ нь өмнөх загвараас 3000 орчим ам.доллароор хямд үнэ юм.

2014 онд устөрөгчөөр ажилладаг дэлхийн анхны цуврал автомашин болсон өмнөх загвартайгаа харьцуулбал шинэ үеийн седаны гаднах загвар нь хос хөдөлгүүрт “Prius”-тэй төстэй биш харин “Crown” эсвэл “Lexus” зэрэг өндөр зэрэглэлийн автомашинуудын загвартай адил байна.

Эхний үеийн “Mirai” загвар үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш дэлхий даяар 10 мянга орчим зарагдсанаас 6000 гаруй нь АНУ-д 3500 нь Японд зарагджээ. Их хэмжээгээр зарагдаагүйн шалтгаан нь өндөр үнэтэй, устөрөгчийн шатахуун түгээх станцуудын сүлжээ хөгжөөгүйгээс гадна, цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээл эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой байна.

Эх сурвалж: Tass

ЗГ: Энэ онд мал тооллого явуулахгүй
ЗГ: Энэ онд мал тооллого явуулахгүй
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.