
Сагсан бөмбөгийн тамирчин, ОУХМ Тунгалагийн Санчир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ.
Түүний сагсан бөмбөгт оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их. Түүнийг даган дуурайж, түүнээс үлгэрлэж сагсан бөмбөгийн сдортод шимтэж дурласан хүүхэд олон бий. Түүний найз, хамтрагч Б.Билгүүн МУГТ хэмээх эрхэм хүндтэй алдрын эзэн болохдоо "Шагнал авахад найз Т.Санчир маань бодогдож байлаа. Найз маань удахгүй Гавьяат болох байх аа" хэмээн хэлж байсан нь өнөөдөр биеллээ олж, МУГТ цол эзэндээ очлоо.