Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чоно“ хамтлагийн ахлагч Д.Дэрмээг Төрийн дээд “Алтангадас“ одонгоор шагнана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 39 секунд

"Чоно" хамтлагийн ахлагч Д.Дэрмээг Төрийн дээд "Алтангадас" одонгоор шагнахаар болжээ. Тэрбээр 10 хүүтэй айлын отгон хүү бөгөөд, "Хурд" хамтлагийнхны төрсөн дүү юм. "Чоно" хамтлагийг байгуулаад 22 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж байгаа түүний урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, ийнхүү Алтангадас одонгоор шагнахаар болсон аж. Тус хамтлаг “Залуу нас”, “Чамд таалагдахын тулд”, “Хайлж, урсаж байна” тэргүүтэй олон арван дуугаараа монголчуудын хайр, хүндэтгэлийг хүлээсэн билээ.

Наадмын нээлтийн тоглолт долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглогдоно
Наадмын нээлтийн тоглолт долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглогдоно
 
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй ирэх наймдугаар сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй ирэх наймдугаар сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.