2025 оны төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр тэтгэвэрт гарах гэж буй 117 багшийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг санхүүжилтийг хасах санал гарч, улмаар тухайн санал нь дэмжигдсэн.
Тэгвэл энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр МЭДЭГДЭЛ гаргаж "Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр багтсан.
2025 оны 7-р сарын 3-ны өдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын гаргасан саналын дагуу тус төсөв хасагдсан хэдий ч багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж тэтгэмжийг цаг тухайд нь бүтэн олгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.
Өөрөөр хэлбэл, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хэвийн олгоно гэсэн үг юм.