Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

U-15 насны волейболчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Монгол Улсын волейболын өсвөрийн эрэгтэй шигшээ багийн тамирчид энэ сард Тайландад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ.

Энэ тэмцээн Накхан Патом хотод энэ сарын 12-19-ний өдөр болно. Монголын U-15 насны шигшээ багийн дасгалжуулагчаар О.Наранбаатар ажиллахаар болсон аж. Өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд шилдэг тамирчдыг багтаасан байна. Үүнд орон нутгаас тамирчдыг шигшээ багийн бүрэлдэхүүнд дууджээ. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н.Түвшинбаяр, Б.Эрболд, О.Өсөх-Ирээдүй нар Азийн аварга шалгаруулах тэмцээний бүрэлдэхүүнд багтсан байна.

Р.Оюунбадам: Монгол Улсад эрүү шүүлтийн хохирогчийн хохирлыг барагдуулах эрх зүйн зохицуулалт байхгүй
Р.Оюунбадам: Монгол Улсад эрүү шүүлтийн хохирогчийн хохирлыг барагдуулах эрх зүйн зохицуулалт байхгүй
 
Х.Булгантуяа: Намайг оргон зайлж гадаад явсан гэх мэдээлэл худал. Би Монголд байгаа
Х.Булгантуяа: Намайг оргон зайлж гадаад явсан гэх мэдээлэл худал. Би Монголд байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.