Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар болон Монголбанк санал нэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 42 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нартай уулзаж, тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.

Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна.

Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК төрийн өмчит ТОП 10 ААН-ийг тэргүүллээ
“Эрдэнэс Тавантолгой“ ХК төрийн өмчит ТОП 10 ААН-ийг тэргүүллээ
 
Увс аймгийн иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг дэмжиж байна
Увс аймгийн иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг дэмжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.