Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК төрийн өмчит ТОП 10 ААН-ийг тэргүүллээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 24 секунд

May be an image of 3 people and textМонгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП” ААН-ийг тодруулан алдаршууллаа. Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийг тусад нь эрэмбэлж шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын 2024 оны топ 10 төрийн өмчит компанийн нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.

May be an image of 3 people and text

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тонн нүүрс борлуулж, Монгол Улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төлж, 2024 оны топ 10 төрийн өмчит компанийг үйл ажиллаагаараа тэргүүллээ.

Тус компани нь 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж нийт хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид 3.9 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилж, нүүрс баяжуулах үйлдвэр, Засгийн усны хоолой, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг томоохон төслүүдээ ашиглалтад оруулж улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулан ажиллаж байна.

May be an image of 2 people and text that says 'ubn U ก ubn Юy6aЙHa? Юy 6AЙHA? ubn U ubi บ U 周 最産 TON100'

Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь хэвийн олгохоор болсон
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь хэвийн олгохоор болсон
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.