Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах зорилго бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд

Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Х.Болормаа, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүд, түүний дотор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцож, унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осолд өртөх, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол гарах нь нэмэгдэж байна.

2019-2024 он, 2025 оны эхний 4 сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 985 осол бүртгэгджээ. Манай улсад нэвтэрсэн эдгээр шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүдийн ангилал, тодорхойлолт, жолоочийн эрх, үүрэг, хариуцлага хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулинд тодорхой зохицуулалтгүй байгаа учраас хууль цаг үеэсээ хоцрохгүй байх Гурван төгөлдөршил бодлогын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ийнхүү Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Хуулийн төсөлд:

- Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, зорчихыг зөвшөөрсөн замыг зохицуулсан.

- Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодож, замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгасан.

- Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, техникийн дээд хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерийг ашиглах замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлагыг тусгасан.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад “Нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” нь зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх, мөн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийг шинээр тодорхойлжээ.

9 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

ЧУУЛГАН: Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн 70 хувь нь дэмжиж, баталлаа
ЧУУЛГАН: Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн 70 хувь нь дэмжиж, баталлаа
 
Хан-Уул дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдэд “Бизнесээ хөгжүүлье” сэдэвт сургалт зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдэд “Бизнесээ хөгжүүлье” сэдэвт сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.