ХУУЛЬ: Бөхийн улсын цолыг допингийн шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар тусгажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.27) өргөн мэдүүллээ.

Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг хуулийн төсөл санаачлагчид тодотгов.

Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй гээд, үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.

ЭМЯ-ны газрын дарга нарын хурлыг “даргалсан“ Ж.Чинбүрэн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл УИХ-ын даргад “ЗАГНУУЛАВ“
ЭМЯ-ны газрын дарга нарын хурлыг “даргалсан“ Ж.Чинбүрэн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл УИХ-ын даргад “ЗАГНУУЛАВ“
 
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн  зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!